Tuesday, August 18, 2009

БИ МОНГОЛ!!!



за ойрд пост хисэнгүйэ ёрөн хихээр тгл нээх урамгүй сэтгэгдэл нтр ч хүмүүс бичихгүи юм...... за тэгэхдээ нэг пост бичлээ хэх сонирхон уу......пс
Монголжуу гэгдсэн шар арьстай, хавтгай нүүртэй, хар үстэй хүмүүсийн дотор яг жинхэнэ монгол үндэстэн нь цөөхөн билээ. Монголжуу хүн үү, монгол хүн үү гэдгийг таних нэгэн мөнхийн тэмдэг бий. Түүнийг “Монгол толбо” гэж шинжлэх ухаанд нэрлэсэн. Монгол хүнээс өөр хэн ч ууцныхаа төгсгөлд хөх т лботой төрдөггүй учраас дэлхийн анагаах ухаанд “Монгол толбо” гэж нэрлэгдсэн энэ үзэгдэл одоо хүртэл бүрэн тайлагдаагүй байна. “Энэ нь жижигхэн хөх т лбо бөгөөд тийм гэх хэлбэргүй, ууцныхаа төгсгөл хавьд байдаг .Дэлхий дээрх олон арьст хүмүүсээс зөвхөн Төв Азийн монгол туургатан ,тухайлбал:
1. Орос улсын Буриад, Тува, Халимагийн иргэд
2. Монгол Улсын иргэд
3. Хятад улс дахь өвөр монгол иргэд
4. Шинжан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд
5. Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст хөх толбоtoi байдаг.
Эдгээр хүмүүс эцэг, эхээс мэндлэхдээ л нуруу, бөгс, хондлой дээрээ хөх толботой төрдөг , төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толботой байдаг бөгөөд 3-аас 10 жилийн дотор алга болдог билээ . Үүнийг Монгол хөх толбо гэж нэрлэдэг бөгөөд удам угсаандаа Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог билээ. төв Азийн өндөрлөг хэсэг далайн төвшнөөс 1000 метр, түүнээс дээш өргөгдсөн газар нутагт, мөн антициклон хэмээх хөдлөшгүй тунгалаг хех цэнхэр тэнгэр, цэвэр агаартай нутагт оршдог. Ази, Дундад Ази, Зүүн Африк, Америкийн Индиануудад элбэг тохиолддог энэхүү тэмдгийг 3 ангилдаг бөгөөд
1. Жирийн Хөх Толбо нь голцуу Өгзөг, Нуруун дээр байдаг бөгөөд 10 жилийн дотор арилдаг,
2. Гүн хөх толбо нь гар орчим байдаг бөгөөд Залуу нас хүртэл байж болно.
3. Хөнгөн Толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг юм. гэвч Төрөхөд маань байдэг хөх толбо арилан алга болдог бус арван нас хүрэхэд бидний цусанд шингэж, биеэр тарж эрч хүч, эр зориг, оюун ухааны эрчим хүч энерги болдог бэйна.Барууны орнуудад хүүхэд төрөхөд “Mongolian Blue Spot” хөх толбо байвал төрсний гэрчилгээн дээр заавал тэмдэглүүлдэг юм. Энэ нь ямарваа нэгэн өвчин, Хорт зүйл биш бөгөөд, Зарим хүмүүс мэдлэг дутмагаас болж эдгээр хүүхдүүдийн бие дээрх толбуудийг хүч хэргэлсний үр дагавар гэж андуурч хуулийн байгуулгуудад шалгуулж байсанаас үүдсэн юм. Монгол хүнээ ямар ч эндүүрэлгүйгээр таних байгалиас, магадгүй хөх т нгэрээс заяасан энэхүү хөх т лбо бол монгол үндэстний таних онцгой тэмдэг. Гэвч далд газар байх тул зэрвэс хараад ч билээ таних бололцоо хөндлөнгийн хүн байхгүй, бас тэгээд монгол толбо арав юм уу арван нэгэн насанд нь жил орох, арван гуравны агт араа ургахаас өмнөхөн арилчихдаг тул байнгын тэмдэг гэхэд хэцүү. Харин монгол хүний насан туршид үгүй болдоггүй, үргэлж хэрэглэгдэж, ам нээх болгонд нь танигдаж байдаг хамгийн гол шинж тэмдэг бол “монгол хэл”. “Өсөхөөс сурсан үндсэн хэл-монгол хэлээрээ” монгол үндэстэн гэдэг үнэмлэхээ болгосон монголчуудын үндэсний баялаг, үндэсний бахархал, үндэсний угшил, энэхүү ярьдаг хэл нь бөгөөд майлахад нь хонь гэж, янцгаахад нь адуу гэж, буйлахад нь тэмээ гэж малаа таньдаг шиг л маргашгүй, андуурашгүй шинж тэмдэг нь юм. Эх дэлхийнхээ ирээдүйг бататгаж зөв амьдрахын төлөө зүтгэцгээе. Дэлхиин нүүр царай болсон монгол туургатан бид улам олшрон, соёл боловеролтой, үндэсний хүчирхэг хүмүүс болж байгаль, газар нутаг, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд байнга хувь нэмрээ оруулж чадвал дэлхий ээж маань баярлан бахдаж бүх хүмүүсийн ирээдүй ч улам баттай гэрэлтэх болно.Монголчууд бид хөх өнгийг эрхэмлэдэг. Хөх өнгө нь Дорнийн гүн ухааны үзэл онолоор, эвдэн сүйтгэх болон бүтээн туурвихийн билэгдэл тэр эрч хүчийг өгөгч агуу их далд увдистай гэж хэлцэгдсэн байдаг төдийгүй биднийг нэгэн үе дэлхийд хүчирхэг болгож, ирээдүйд ч хүчирхэг болохыг билэгдэж байдаг юм.
Хөх цэнхэр гарагийн
хөх цэнхэр тэнгэртэй,
хөх толботой хүмүүс болсон
монгол туургатан бидэнд
омогшил, бахархал, бардамнал байх ёстой!!!!
[гэвч зарим хүмүүс орсдихоо нэр төриг алдаж хэн ч биш болж монгол хүн гэдэг нэрийг бузарлаж байх гэж ичэж амидараасай зөв биз дэ? та нар ингэж амидархаар үхээчээ.... ]

6 comments:

MaaRa said...

nadaa bgaa shde
harin hosood l ....
muahahahhahahaha

JUST HAVE FUN said...

haha maaraa zowldoo!!...

^xOSOo said...

за би зүгээр нэг юм хэлий та хоёр ямар үсэгээр бичсэнээ нэг хар Монголоо алдсан 2 !!! хаха тэгээд http://byhosoo.blogspot.com/2009/08/blog-post_18.html нэг уншаад үз :D

Dark and Rising Knight said...

Ер нь бол Маараа Хосоо 2-н 2уулангийнх нь зөвлдөө :)

Anonymous said...

Nice post

stevesairo said...

t1 mal yesmaa bi chmg tanishdee tselmegiin egch mine pohaha mal mine enig unshij bga bol chamd ged helchi chadq bol bitgii site zohioj bai za malaa

Post a Comment