Monday, August 3, 2009

Чи эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг уу

Эрчүүд атаархаж ийм юм бичвээ гэж
...учир нь энэ дэлхийн хамгийн сайхан юм бүхэн чиний төлөө зориулагдсан байдаг гэж бодож байна уу... буга, минж, суусар, бүр туулай хүртэл үсээ зумлуулж, чиний л биед наалдан торго шиг зөөлхөн арьсан дээр чинь хэвтэх гэж бүсгүй чамд амиа өгөцгөөдөг гэж бодож байна уу...хүн төрөлхтний үнэт эрдэнэс болсон алт, мөнгө, алмаз эрдэнэ зөвхөн чамайг л баярлуулах гэж сондор зүүлт болон хөл дор чинь сөхөрдөг гэж бодож байна уу...орчлон дээрх хамгийн үзэсгэлэнтэй цэцэг хүртэл чиний мишээхийг үзэх гэж хэдхэн хоног амьдраад хорчийж хатаж үхдэг гэж бодож байна уу...дэлхийн нэртэй загвар зохион бүтээгчид бүсгүй чамд зориулж жил, сар өдрөөр толгойгоо гашилган ухантдаг гэж бодож байна уу...нүүрний энгэсэг, тансаг үнэртэнг чиний л таашаалд нийцүүлэх гэж бүхэл бүтэн лабораториуд дэлхий даяар ажиллаж байдаг гэж бодож байна уу...жимсний дарс, амттан бүхэн чамгүйгээр юу ч биш гэж бодож байна уу...жирийн л нэг эмэгтэй хүнгүйгээр эрэгтэй хүмүүс хэн ч биш гэж бодож байна уу...чи эмэгтэй хүн...энэ хорвоогийн дээд бүхнийг эдлэх л гэж чи эмэгтэй хүн болсон гэж бодож байна уу...хамгийн халуун хайр, халамж энхрийллийг мэдрэх гэж, хамгаас дулаахан энхрий ялдам үгсийг сонсох гэж, хүж хорвоог гэрэл сүүдэртэй нь амтлах гэж хүн хүндээ чи эмэгтэй хүн болж мэндэлсэн...чамд л зориулж сонгодогууд төрсөн, чамайг магтан дуулах гэж яруу найраг бий болсон гэж бодож байна уу... нар сар ч ялгаагүй, чамгүйгээр онцгой байж чадахгүй байх гэж бодож байна уу...нэгэн гаригийг хөл дороо эвхрүүлсэн, нэрнээсээ л гайхамшиг цацруулсан чи эмэгтэй хүн...ихэмсэглэл бардамналыг чи л энгэртээ зүүж, инээмсэглэл гунигийг ухаандаа цэглэж чадна...Чи эмэгтэй хүн болж төрсөндөө ихэмсдэг...гариг ертөнцийн гайхамшиг бүхнийг бүтээж, гайхамшгийг эдэлж, гайхамшгийн дунд гайхамшигтайгаар амьдарч, гайхамшиг болж мөнхрөх чи эмэгтэй хүн - чи бол гайхамшгийн дээд гайхамшиг гэж бодож байна уу... Тийм бол таны бодол санаа зүүд нойрондоо хөвж явна... Сэр энэ бүгд нийгэмшлийн нэгээхэн хэсэг...Ха ха ха битгий догдол...

0 comments:

Post a Comment