Sunday, April 25, 2010

Marilyn Monroe ♥

Мэрилин Монро
( Marilyn Monroe,1926 оны 6 сарын 1 - 1962 оны 8 сарын 5)
Америкийн Нэгдсэн Улсын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо төрсөн жүжигчин. Жинхэнэ нэр нь Норма Жин Мортенсен (Norma Jeane Mortensen),
сүүлд Норма Жин Бэйкэр (Norma Jeane Baker) болсон.
1950-иад оны дунд үеэс "Америкийн секс билэг тэмдэг" гэгдэх болсон бөгөөд өдгөө ч түүнийг шүтэн бишрэгчид олон байдаг. Монро гэдэг нь түүний ээжийн хуучин овог ажээ


Өсвөр үе

Монро нь 1926 онд Глэдис Пэрл Бэйкэрийн 3 дахь хүүхэд болон Лос анжелэс хотод мэндэлжээ. Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ.Монрогийн ээж нь сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул ээжийн нь найз Грэйс Монрогийн асран халамжлагч болжээ. 1935 онд Грэйс гэрлэсэн бөгөөд Монрог Лос Анжелесийн хүүхдийн халамжийн төвд өгсөн аж. Монро 16-тайдаа ээжийнхээ гэрийн хөршийн хүү Жим Догертитэй гэрлэсэн байна. Үүний дараа гэрэл зурагчны нүдэнд өртөн сэтгүүлд зураг авхуулж эхлэв. Нөхөрт нь түүний моделийн ажил таалагдаагүй ба тэд гэрлээд 4 жилийн дараа салжээ.



Нууцлаг үхэл

Тэрээр 1962 оны 8 сард 36-хан насандаа хорвоог орхисон. Түүний нас барсан шалтгааныг хэвлэлээр нойрны эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож нас барсан, Монро амиа хорлосон гэх мэт янз бүрээр мэдээлж байлаа.

Гэвч 1980 оны орчмоос амиа хорлосон тухай яриа замхарч, хэн нэгэнд хорлогдсон байх магадлалтай хэмээн яригдах болсон. Эм уухдаа даруулж уусан усны сав олдоогүй, харилцуур утас барьсан байдалтай олдсон хэдий ч АТС-т ярианы тэмдэглэл бүртгэгдээгүй байсан, мөн түүний улаан өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр алга болсон нь түүний үхлийг оньсого болгосон юм.



Түүний үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаатай байсан нь холбоотой байж магадгүй гэсэн таамаг бий.Түүний булш Лос-Анжелес хотын Вэствүүд Мемориал Паркт байдаг. Хуучин нөхөр Ди Мажио нь булшин дээр нь үргэлж улаан сарнай аваачиж тавьдаг байв. Нөхрийг нь нас барсны дараа фэнүүд нь уг уламжлалыг хадгалж, өдгөө ч түүний булшин дээр улаан сарнай байдаг юм.


миний шүтээн :D
сайхан хүүхэн байсан шүү одоо үед ийм сайхан хүүхэн нэг ч байхгүй











0 comments:

Post a Comment