Уйлна би...
Угтаа сэтгэлээ тайвширтал
Улам улам хатуужтал
Ухаартлаа
Уужиртлаа уйлна би...
Уйлна би...
Ухаанаа цэлмэтэл
Унаж босоод өвдсөн ч дахиад
Унахгүй гэсэндээ
Ухаартлаа уйлна би...
Уйлавч маргааш би инээнэ
Уурлавч маргааш би тайвширна
Унана гэдгээ мэдсэн ч өвдөхөөс би айгаагүй
Уйлна гэдгээ мэдсэн ч нулимсаа би харамлаагүй
Унах бүр зүрх минь хатуужна
Уйлах бүр нулимс минь татрана...
0 comments:
Post a Comment